Говь-Алтай аймгаас найман малчин Улсын аварга цол хүртлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-13 09:49:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр Говь-Алтай аймгаас найман малчин Улсын аварга цол хүртлээ.


Хоёрдугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Говь-Алтай аймгаас хошой аварга малчин-1, аварга малчин-8, аварга саальчин-1, аварга тариаланч-1 тодорлоо.

Тодруулбал, Улсын хошой аварга малчнаар Хөхморьт сумын Завхан гол багийн малчин Ц.Дамба, Улсын аварга малчнаар Тайшир сумын Хуримт багийн малчин Ч.Цэрэндорж, Дарви сумын Ихэс багийн малчин Ш.Батмагнай, Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Ү.Бямбажав, Дэлгэр сумын Баян-Өндөр багийн малчин Ё.Гомбоо, Баян-Уул сумын Баянхайрхан багийн малчин Н.Ариунзориг, Бугат сумын Биж багийн малчин Д.Ишбат, Цогт сумын Баян-Улаан багийн малчин Н.Гомбосүрэн, Алтай сумын Урт багийн малчин Д. Ганболд нар төрөн гарлаа. Харин Улсын аварга саальчнаар Дэлгэр сумын Гуулин багийн малчин Б.Отгон, Улсын аварга тариаланчаар Тайшир сумын иргэн Л.Баярбат нар шалгарсан байна.


Холбоотой мэдээ