Улсын аваргаар долоон малчин тодорлоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-13 10:50:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас улсын аварга  долоон малчин тодорлоо.

Өнгөрөн одож буй гахай жилдээ тус аймгийн малчид мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн амжилтаар үдэж байна. Тэдний амжилтыг төр засгаас үнэлж шилдгүүдээ тодруулаад байна.  Өмнөговь аймгийн Манлай сумын Ѳехий багийн малчин Маамаагийн Төмөр, Баяндалай сумын Наран багийн малчин Энхтуяагийн Чулуун-Арилд, Сэврэй сумын Сайншанд багийн малчин Сугирын Батцэнгэл, Ноён сумын Сайран багийн малчин Жуужаагийн Мөнхбадрах, Цогт-Овоо сумын Найз багийн малчин Бямбаагийн Ганхуяг, Мандал-Овоо сумын Мандал багийн малчин Чойсүрэнгийн Дашвандан, Гурвантэс сумын Тост багийн малчин Лувсанжамцын Баярсайхан нар Монгол Улсын аварга малчин боллоо. 

Ташрамд сонирхуулахад, Өмнөговь аймаг нь 2019 оны жилийн эцсээр нийт 3000303 толгой мал тоолуулсан бөгөөд үүнээс тэмээ 157863 толгой буюу 3,7 хувь, адуу 109512 толгой буюу 13,4 хувь, үхэр 31563 толгой буюу 17,8 хувь, хонь 718216 толгой буюу 13,7 хувь, ямаа 1983045 толгой буюу 17,2 хувиар өсчээ. 

Холбоотой мэдээ