Худалдааны төвүүдэд ариутгал хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-17 12:00:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ нийслэлийн худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэл хийж буй байдлыг хянан ажиллаж байна. 

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс тус дүүргийн 2-р хороонд байрладаг "Органик" худалдааны төв, 4-р хороонд байрладаг "Фермер" худалдааны төвд "Сайн түшиг" ХХК-иас хийж буй ариутгал халдваргүйтгэлийг хянаж ажиллалаа.

НМХГ шинэ коронавирусний халдвар, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан Засгийн газрын 2020 оны 30, 39, Улсын онцгой комиссын 1-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2 дугаар сарын 6-ны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/166 дугаар захирамж"-ийн хэрэгжилтийг ийнхүү хянан ажиллаж байна. 


Холбоотой мэдээ