Цусны нөөц багасах эрсдэлтэйг анхааруулав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-02-17 16:43:03
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ"COVID-19" коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосонтой холбоотойгоор  аймгийн БОЭТ-ийн Цусны салбар төвд цусны нөөц багассан гэж тус төвийн их эмч С.Бадрал хэллээ.

Цусны нөөцийг суурин болон явуулын гэсэн хоёр аргаар бүрдүүлдэг бөгөөд хөл хорио тогтоосон учир албан байгууллагаар очиж  явуулын аргаар иргэдээс цус авах боломжгүй болжээ.

Иймд Цусны салбар төв дээрээ хүндэт доноруудаасаа цусаа нөөцөлж байгаа гэнэ. Хэрэв өвчтөнд нэн яаралтай цус  хэрэг болвол түүний төрөл, төрөгсдөөс нь авч байгаа аж. Тус төв жилд дунджаар 500-600 хүнээс цус цуглуулдаг байна. Ялангуяа ОБГ, Медипас эмнэлгийн ажилчид цусаа тогтмол өгдөг. 

Холбоотой мэдээ