Томуугаар өвчлөгсдийн 26.5 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-17 14:24:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн долоо хоногт 737 дуудлага ирснээс 43.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Үүний 26.5 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

Томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 6 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 5.7 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Өнгөрсөн амралтын өдөр 362 хүүхэд оношилж, 39 хүнд утсаар зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн эмнэлгүүдэд 518 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол 86.3 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байна. Иймд амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.


П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ