Маргааш нийслэлийн 13 цэгт хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Ээлжит өдөрлөг маргааш буюу 2 дугаар сарын 19-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 9:00-17:00 цагийн хооронд болно.
Өдөрлөгийн үеэр иргэн, захиргаа, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүйн өөрт тулгарч буй асуудлаар хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой.
Холбоотой мэдээ

Архангай аймагт Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний зуун жилийн ойг тэмдэглэлээ
17 минут

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа
2 цаг