Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-18 16:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд эрүүл мэндийн хяналт хийж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шуурхай штаб байгуулж, энэ дагуу НЭМГ-аас томилогдсон албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн Зам тээвэр, хөгжлийн яамнаас болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос цаг үеийн мэдээлэл авч нэгтгэн, Нийслэлийн Онцгой комиссын удирдлагад тогтмол хүргэж байгаа юм.

 

Энэ сарын 7-18-ны өдрийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 57.259 тээврийн хэрэгсэл, 173.527 зорчигч нэвтэрсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Түүнчлэн дээрх хугацаанд 150 галт тэргээр 41.469 зорчигч, нисэх онгоцоор 229 нислэг үйлдэж, 19.585 зорчигч, автотээврийн үндэсний төвөөр 2156 тээврийн хэрэгслээр 40.149 хүн тус тус зорчиж төмөр замаар 1, нисэх онгоцоор 6 сэжигтэй тохиодол илрүүлэн тусгаарлажээ.

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэх

1. Хэрлэнгийн гүүр-Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /4/

2. Багахангай-Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг

3. Налайх-Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /4/

4. Эмээлт-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /23/, Наркологийн эмнэлэг

5. Баруун туруун-Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /32/, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /20/

6. Морингийн даваа-Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ /27/, Энэрэл эмнэлэг

7. Гүнтийн даваа-Чингэлтэй дүүрэг, ӨЭМТ /16/

8. Өлзийт-Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ 15/-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн томилогдон ажиллаж байна.

Холбоотой мэдээ