ХӨСҮТ “УАЗ-Фургон” маркийн гурван автомашинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-18 16:26:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УАЗ-Фургон маркийн гурван автомашиныг ХӨСҮТ-ийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд шинэ коронавирусний халдвар (COVID-19)-ын болзошгүй эрсдэлийн үед ажиллах ХӨСҮТ-ийн бэлэн байдлыг өчигдөр шалгасан юм. Энэ үеэр халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн автомашины хүрэлцээ муу, шинэчлэлт хийх шаардлагатай гэсэн хүсэлтийг тус төвийн удирдлагууд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдад тавьсан.  Энэхүү хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шуурхай шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ