Баян-Овоо суманд 240 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-21 15:46:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд баригдсан 240 хүүхдийн сургуулийг улсын комисс хүлээн авлаа. Өнгөрсөн оны долдугаар сарын 15-наас эхэлсэн сургуулийн барилгыг орон нутгийн “Зүүн Шанд” ХХК чанарын өндөр түвшинд, богино хугацаанд ийнхүү барьж ашиглалтад оруулав.

Аймгийн төвтэй ойр сумдын шилжилт хөдөлгөөнийг багасгах, хөдөөгийн хүүхэд багачуудыг эрүүл аюулгүй орчинд сурах боломжийг  хангах зорилгоор тус сургуулийг 2.1 тэрбум төгрөгийн төсөв өртгөөр барьжээ.

Ирэх хавар тус суманд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 150 хүүхдийн цэцэрлэг барих бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд ашиглалтад оруулна.

Холбоотой мэдээ