"Монгол хүн байна даа" аян хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-20 14:32:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд, "Face book" дахь "Мисс эмэгтэйчүүд" группын эмэгтэйчүүдийн санаачилгаар "Монгол хүн байна даа" аяныг эхэлжээ. Үүнийг байгууллагууд дэмжин хэрэгжүүлж байна.
Өмнөд хөршөөс гаралтай шинэ коронавирусний халдвараас урьдчилан  сэргийлэхийн тулд иргэдэд амны хаалт зүүж хэвшүүлэх, халуун аарцаар үйлчилж, дарлааг нь дэмжих зорилгоор энэхүү аяныг хэрэгжүүлж байгаа аж.
Аяны хүрээнд аймгийн ОБГ-ын албан хаагчид амны хаалт оёж, Сайнцагаан, Эрдэнэдалай суманд ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчид, иргэдэд амны хаалт тарааж, халуун чацаргана, нэрсээр үйлчилсэний сацуу мэдээлэл өгч,  дархлаагаа сайжруулан амны хаалтаа зүүж, гарын ариун цэвэр байнга сахиж анхааруулж байна. 
Энэхүү аяныг санаачлагчид "Монгол хүн байна даа, маскаа зүүж хайртай хүмүүсээ хамгаалцгаая" уриаг Дундговь аймгийн ард иргэдэд уриалаад байгаа юм.

Холбоотой мэдээ