Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга Б нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-19 15:08:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б нас баржээ. 

Аймгийн Цагдаагийн газарт хоёрдугаар сарын 19-ний өглөө үүрийн 4 цаг 20 минутын орчим иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн мэдээ ирсэн байна. Үүний дагуу тус газрын жижүүрийн бүрэлдэхүүн, ахлах мөрдөн байцаагчид хэргийн газарт ажиллахад 30-н настай эмэгтэй Б нас барсан байжээ.

Одоогоор хэргийг шалгаж байна. Хэргийн баримтыг баттай тогтоосны дараа мэдээлэл өгөх боломжтой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 

Талийгаач нийгмийн ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 2016 онд тус байгууллагын удирдах албанд томилогдон эдүгээг хүртэл ажиллаж байсан юм. 



Холбоотой мэдээ