Нисэх буудалд давхар хяналт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-02-23 22:31:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хаан” олон улсын нисэх буудал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчид болон нисэх буудлаар үйлчлүүлж байгаа иргэдийг орох, гарах хаалган дээр хянан халууныг хэмжин давхар ажиглалт хийж байна. 

Олон улсын болон орон нутгийн нислэгийн зорчигчдыг мөн термокамераар халууныг хэмжиж байна. Өнөөдрөөс эхлэн тус буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй болов. Зөвхөн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна. 



Холбоотой мэдээ