ОХУ-аас коронавирусний оношлуур хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-02-27 18:10:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн манай улсын Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд сорьц шинжлэх, шинэ коронавирусний оношлуур 100-г хүлээлгэн өглөө. 

Дараагийн ээлжийн 500 оношлуурыг ирэх долоо хоногт нийлүүлэхээр тохиролцсон байна. 

ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах Эрдэм шинжилгээний хүрээлэн 1 монгол мэргэжилтнийг "COVID-19"-ийн РНХ-ийг илрүүлэх бодит цагийн аргыг эзэмших богино хугацааны сургалтад хамруулж байна гэж Зоонозын өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээллээ. 



Холбоотой мэдээ