Цасан болон шороон шуурга шуурахыг малчид тээвэрчдэд анхааруулав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-27 18:23:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өнөө шөнө, маргааш өдөртөө Говь-Алтай аймгийн зарим газраар цасан болон шороон шуурга шуурахыг малчид тээвэрчдэд анхааруулав.


Тодруулбал, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 13-15 метр хүрч, зөөлөн цасан болон шороон шуурга шуурахыг тус аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. Иймд малаа ойрын бэлчээрт гаргах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хараа хяналтгүй орхих, мөн зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Холбоотой мэдээ