Шашны байгууллагууд эргүүл гарган зөвлөмж өгч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-28 16:27:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдээс Мөрөн сумын 6 хяналтын постод гарч үүрэг гүйцэтгэж буй иргэдэд утлага, рашаан, үрэл, халуун аарцыг хүртээв.

Хүртээсэн утлага, үрлийг сар шинийн өмнө тус хийдийн хамба лам Д.Хоролбат Энэтхэгийн Сэра хийдэд  Дамдин  Янсан бурхны 5 боть номын хуралд суугаад ирэхдээ авчирсан гэдгийг хэлж байлаа. Мөн төр засгийн шийдвэрийг хүндэтгэн сар шинийн үеийн засал, хурал номыг цуцалсан байна. Зөвхөн лам нарын хүрээнд өдөр тутмын уншлагыг эх болсон зургаан зүйл, хамаг амьтны сайн сайхны төлөө уншлага номоо зориулж байгаа гэдгийг хэлж байлаа.  Мөн шинэ  төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж шашны байгууллагууд өөрсдийн зүгээс эргүүл хяналтыг гаргаж сүсэгтэн олонд зөвлөмж өгч ажиллаж байгаа ажээ. 

 


Холбоотой мэдээ