“Аз жаргалтай иргэн” хөтөлбөр үр дүнгээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-28 20:13:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай иргэн” дэд хөтөлбөрийг 2019 онд хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 65 өрхийн 287 иргэнийг сонгон авч, 55 иргэнийг нийтийг хамарсан байнгын болон түр ажлын ажлын байранд зуучилж, зургаан өрхийн 10 иргэнийг 30 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт хамруулсан байна.

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт нэг,  малжуулах төсөлд дөрвөн өрхийн найман иргэн, ажлын байрыг дэмжих хөтөлбөрт нэг иргэнийг тус тус хамруулжээ.

Түүнчлэн зургаан өрхөд есөн сая төгрөгийн өртөг бүхий таван ханатай гэр олгож, дөрвөн өрхийн хашааг хоёр сая төгрөгөөр засч тохижуулсан байна.

Мөн зорилтот бүлгийн нэг иргэнийг хөдөлмөр эмнэлгийн магадлах комиссын хурлаар хөгжлийн бэрхшээлийг тогтоон тэтгэмжид хамруулсан бөгөөд 10 өрхөд хувцасны дэмжлэг үзүүлж, 21 өрхийг эко усны саваар хангаж тус хөтөлбөрт нийт 41,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Сайнцагаан сумын хувьд 15716 иргэнтэй бөгөөд нийт иргэдийн 2 орчим хувийг энэхүү дэд хөтөлбөрт хамруулсан байна. 

Холбоотой мэдээ