БНСУ-д "Ковид-19" халдвартай хүний тоо 594-өөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-29 10:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 594-өөр нэмэгдэж нийт 2931-д хүрснийг мэдэгдэв.


Шинээр Сөүл хотод 12, Бусан хотод 12, Тэгү хотод 476, Инчон хотод 2, Улсан хотод 3, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 13, Өмнөд Чолла мужид 1, Умард Гёнсан мужид 60, Өмнөд Гёнсан мужид 10 тохиолдол тус тус илэрсэн байна.

Одоогийн байдлаар 85693 (+4526) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 53608 (+5015) иргэний хариу сөрөг гарч, 29154 (-1083) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 27 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 16 иргэн нас барсан. Одоогоор 2297 (+591) иргэн тусгаарлагдсан байна гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.

Холбоотой мэдээ