Хөнгөлөлттэй эмийн жорыг утсаар бичнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-29 19:02:30
Баянхонгор /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор 2020.03.02 - 04.01 хүртэл зөвхөн утсаар эмийн жор бичиж үйлчлэхээр болжээ.
Хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэхээр дараалал үүсгэх, олон хүн нэг дор цугларах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх зохицуулалтыг хийж байгаа аж. Тиймээс иргэд дараах дугааруудад холбогдон мэдээллээ өгч, жорын кодоо авах боломжтой юм байна. Эмийн жорыг бичсэн өдрөөс хойш долоо хоног хүчинтэй байх бөгөөд мессеж хүлээн авах утас зөвхөн ажлын цагаар ажиллана гэв.
Хэрэв цочмог өвчний (томуу, томуу төст өвчин г.м) улмаас эм уух бол эмчид үзүүлнэ. Эмийн жор бичүүлэх иргэд харъяа өрхийн эмнэлэг болон эмчийн утас руу холбогдон эмийн нэр регистрийн дугаарыг илгээн кодоо аваарай.
Холбоо барих утас:
"Оточ номгон" Өрхийн эрүүл мэндийн төв 70443115
"Оточ мандал" Өрхийн эрүүл мэндийн төв 70442096
"Наранмандал" Өрхийн эрүүл мэндийн төв 70443249
"Энхбүрд" Өрхийн эрүүл мэндийн төв 95118423
Холбоотой мэдээ