Шагналын гурван сая төгрөгөө хандивлав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-02 10:50:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГХБХБГ-аас короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж, шагналын 3,0 сая төгрөгийг хандивлалаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2019 оны ажлаараа Нийслэл, дүүрэг, 21 аймгаас салбартаа тэргүүлж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 3,0 сая төгрөгөөр шагнуулсан юм.

Энэхүү шагналын мөнгөө аймгийн Онцгой комисс болон Сайнцагаан сумын Онцгой комисст ийнхүү хандивласан байна.

ГХБХБГ сүүлийн хоёр жил дараалан салбартаа, 2019 онд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудыг тэргүүлсэн хамт олон юм. 

Холбоотой мэдээ