Жаргалант сумын Эрүүл мэндийн төв шинэ автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-04 11:06:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн  Жаргалант сумын Эрүүл мэндийн төв шинэ пургон автомашинтай боллоо.

Тус суманд өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна. Цас их орсны улмаас малчдад эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд хамгийн их шаардлагатай байсан унааны асуудал шийдэгдсэнээр эрүүл мэндийн үйлчилгээг малчны хотонд хүргэх боломж бүрдэж байна.

Жаргалант суманд өнгөрсөн оны 10 дугаар сард цас их хэмжээгээр унаж хайлмагтан хөрсөн дээр мөсөн бүрхүүл тогтож, нийт 15 удаа цас орж хөндий талдаа 40-60 см, гуу жалгандаа 80-100 см цас тогтож сумын нийт нутаг дэвсгэр зудын байдалд орсон юм.  Орон нутагт хамгийн их хэрэгтэй байсан түргэн тусламжийн автомашиныг цаг алдалгүй шийдвэрлэж өгсөн аймаг орон нутгийн удирдлагууд, УИХ-ын дэд  дарга Л.Энх-Амгалан нарт талархаж буйгаа Жаргалант сумын удирдлагууд хэлж байлаа.

Холбоотой мэдээ