“Twitter” компани ажлаа гэрээсээ хийхийг ажилтнууддаа зөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/.
Коронавирусний халдварын эрсдэлтэй байгаа энэ үед гэрээсээ
ажлаа хийхийг “Twitter” компани ажилтнууддаа зөвлөжээ. Энэ тухай компанийн
удирдлага цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
"Өнөөдрөөс эхлэн гэрээсээ ажлаа хийхийг дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж
буй бүх ажилтандаа зөвлөж байна. Ажилтнууд төдийгүй хүрээлэн буй орчиндоо
коронавирусний тархалт үүсэх аюулыг бууруулах нь бидний зорилго юм. Хонконг,
Япон, БНСУ тэр дундаа эрх баригчдын тогтоосон хязгаарлалт хүчин төгөлдөр
хэрэгжиж буй газрууд дахь “Твиттер” компанийн ажилтнуудыг гэрээсээ ажлаа
гүйцэтгэхийг үүрэг болгож байна” хэмээн
компанийн мэдэгдэлд дурдсан байна.