Ихэнх нутгаар цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 5,7-нд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-14 м/с, 7,8-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэхийг анхааруулав.
Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулав. Түүнчлэн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг тус аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.