7683 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-09 17:46:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээснээс хойших хугацаанд Өвөрхангай аймагт 7683 тээврийн хэрэгсэл, 52364 зорчигч дамжин өнгөрлөө.

Тодруулбал, 3 дугаар сарын 3-8-ны 24 цаг хүртэлх хоногт Улаанбаатар хотын чиглэлд 9026 тээврийн хэрэгслээр 22057 зорчигч явсан бол аймаг руу 2757 тээврийн хэрэгслээр 6160 зорчигч ирсэн байна. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Зорчигчийн асуумжийн хуудас”-ыг бөглүүлэн цаашид тохиолдож болзошгүй хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хөдөлгөөний мэдээллийн санг үүсгэн ажилласан юм.

Холбоотой мэдээ