Архи согтууруулах ундаа худалдахыг түр хугацаанд хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-10 14:24:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдав. Хурлын үеэр аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл түр хугацаанд худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргалаа.  

Тус аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 370 орчим хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгж бий. 

Сүүлийн үед орон нутагт архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил нэлээд гарах болжээ. Тиймээс иргэд архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, өөрийгөө хянах чадвараа алдахгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна. 

 

Холбоотой мэдээ