Өнөөдөр ХСҮТ-ийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-04-28 10:57:42

Олон улсын сувилагчийн өдрийг угтаж Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмч нар өнөөдөр  “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ.

Энэхүү арга хэмжээ өдрийн 13 цагт эхлэх бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгөх юм. Өнгөрсөн жил тус төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэгт хамруулж байсан уламжлалаа ийнхүү үргэлжлүүлж байна. Дашрамд дуулгахад, Олон улсын сувилагчийн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ