Үүрэн телефоны компаниуд үйлчилгээний эрх хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-12 13:04:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Мобиком” ХХК-иас 70 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг 7000 төгрөгийн цэнэглэгч картыг албан хэрэгцээнд зориулан хандивлалаа.

Мөн “Скайтел” ХХК-иас  60 гаруй сая төгрөгийн үйлчилгээний эрхийг Улсын онцгой комисст өгсөн юм.

Тодруулбал, энэхүү Соёмбо 92 үйлчилгээгээр улсын хэмжээнд 24 цагаар ажиллаж байгаа  ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ-ын алба хаагчдад  хоёр сарын хугацаанд тарифыг нь тэглэж, үнэ төлбөргүй болгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ