БНСУ-д оршин суух виз нь дуусаж байгаа оюутан, сурагчдын анхааралд

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-12 17:32:48
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын их, дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа нь 2020 оны гуравдугаар сарын 31-нээр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, ЕБС-ийн сурагчид дараах баримт бичгийг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвд хандаж визээ хөнгөвчилсөн журмаар сунгуулах боломжтой боллоо.


Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60 ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэжээ. 


1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ын түвшинд суралцдаг бол: (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх)


- Виз мэдүүлэх анкет

- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)


2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуульд суралцдаг бол:


- Виз мэдүүлэх анкет

- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

- Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)


3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол:


- Виз мэдүүлэх анкет

- Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх) шаардлагатай юм.


Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны 3 дугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Холбоотой мэдээ