Эрүүл мэндийн газарт сурагчид хандив өгчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-13 10:07:09

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй Говь- Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт сурагчид хандив өгчээ.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагчид коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Говь- Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний гамшгийн нөөцөд 240 мянган төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг амны хаалт, 6 ширхэг спиртэн суурьтай халдваргүйтгэгч, 40 ширхэг гар нүүрийн саван, 32 ширхэг хлорамин хандивлалаа.

Цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд анхаарч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив тусламж өгсөн Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 11в ангийн хамт олонд тус аймгийн ЭМГ-аас талархал илэрхийллээ.


Холбоотой мэдээ