Онцгой комисст 12,039,740 төгрөгийн мөнгөн хандив цуглажээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-13 12:20:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны байдлаар Дундговь аймгийн Онцгой комисст  төр, ТББ, хувийн хэвшил, иргэдээс 12,039,740 төгрөгийн мөнгөн хандив  цугларсан гэдгийг олон нийтэд танилцууллаа.

Нийт мөнгөн хандивын 28 орчим хувийг ТББ, төрийн өмчит хувьцаат компниудаас өгсөн бол хандивын дийлэнхийг төрийн байгууллагууд бүрдүүлж байна.

Мөн төрийн байгууллагууд, иргэдээс 4649 амны хаалт, 67 ширхэг хамгаалалтын хувцас, 60 ширхэг нүдний шил, хамгаалалтын 50 хос гутал, дархлаажуулалтын эм бэлдмэл, 10 хонийг тус тус хандивласан байна.

Нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш Засаг даргын нөөц сан болон хандив тусламжаар ирсэн хөрөнгөөс нийт 29,870,530 төгрөг зарцуулжээ.

Энэхүү хөрөнгөөр хамгаалалтын хувцас хэрэглэл, тусгаарлах байрны зөөлөн эдлэл, хналтын постод ажиллаж байгаа алба хаагчдын хоол, шатахуун, шуурхай штабын байрны бичиг хэрэг, харилцаа холбооны зардалд тус тус зарцуулсан байна. 

Холбоотой мэдээ