108 иргэн ажиглан тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-17 09:16:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан эх орондоо ирэх иргэд нэмэгдсэн. Ихэнх улс орнуудтай хийх нислэг цуцлагдсантай холбогдуулан ОХУ-аар дамжин ирж буй иргэд олон байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжин ирж буй иргэдийг Дархан-Уул аймагт ажиглан тусгаарлалтад хүлээн авч байгаа билээТэгвэл энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил дамжин ирсэн 19 иргэнийг Дархан-Уул аймагт шилжүүлэн тусгаарлажээ. 
Ингэснээр Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 108 иргэнийг ажиглан тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд байрлуулаад байна. Иргэдийн биеийн байдал ямар нэг зовуурьгүй хэвийн
байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ