Цагаатгах нөхөн олговрыг гардууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-18 09:42:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ахмад настан Балтгарын Цэнджавд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн дагуу 80 сая төгрөгийн нөхөн олговор олголоо.

Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазын ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Ц.Ламжавын төрсөн хүүхэд болох Б.Цэнджав нөхөн олговор авахаар холбогдох материалыг бүрдүүлэн “Зууны мэдээ” сонины 2019.07.05-ны өдрийн 135 дугаарт зарлуулан, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр нөхөн олговор авахаар болжээ. Энэ дагууд ахмад настан Б.Цэнджавд аймгийн ИТХ-ын Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нар хүндэтгэл үзүүлэн 80.0 сая төгрөгийг албан ёсоор гардуулж өгсөн байна.

Б.Цэнджав аймгийн хэмжээнд Цагаатгах нөхөн олговор авч буй 10 дахь иргэн болж буй аж.

Холбоотой мэдээ