Италид “COVID-19”-өөр халдварласан шинэ тохиолдлын тоо буурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-18 11:23:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Итали улсад сүүлийн 24 цагийн дотор шинээр 3 526  хүн коронавируст халдварын тохиолдол, 345 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт нас баралтын тоо 2 500 давжээ гэж ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ.

Тус улсад шинээр “COVID-19” халдвар авсан хүний тоо 12.6 хувиар нэмэгдсэн ч өмнөх өдрүүдтэй харьцуулбал хамгийн бага үзүүлэлт болоод байна. Гэхдээ халдварын голомт болоод буй Ломбарди мужид нөхцөл байдал хүнд хэвээр байна. Ялангуяа тус мужийн Бергамо хотод эрчимт эмчилгээний ор байхгүй хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн ХБНГУ-д халдвар авсан хүний тоо өнгөрсөн 24 цагийн дотор 2 000-аар нэмэгдэж, 9 хүн нас барсан байна. “COVID-19” халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа тул тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс эрсдэлийн үнэлгээ хийж, өндөр гэсэн зэрэгт шилжүүлсэн гэж ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа онцлов. 

Холбоотой мэдээ