Хятадын туршлагыг дэлхий нийттэй хуваалцах дэд цахим хуудсыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2020-03-19 13:04:10

БЭЭЖИН. /China Daily/. Шинэ коронавирусний халдвар дэлхий даяар тархаж, халдвар авсан хүний тоо улам нэмэгдэж байгаа энэ үед дэлхий дахин уг цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах томоохон сорилттой нүүр тулгараад байна. 


Үүнтэй холбогдуулан Хятадын “China Daily” сонин “COVID-19” халдварын талаарх мэдээллүүдийг түгээх, уг халдварыг даван туулж буй Хятадын туршлагыг дэлхийн улс орнуудад хуваалцах дэд цахим хуудсыг нээжээ.


Уг цахим хуудас нь вакцин, эмнүүдийн талаар мэдээлэл хүргэх “сүүлийн үеийн нээлтүүд”, “COVID-19” халдварын тархалтын талаарх судлаачдын хариултууд бүхий “асуулт хариулт”, халдвараас урьдчилан сэргийлэх аргууд бүхий “дүрс бичлэгүүд” зэрэг долоон хэсгээс бүрдсэн байна.


Дэд цахим хуудасны мэдээллүүдийг Үндэсний эрүүл мэндийн комисс, Шинжлэх ухаан, технологийн яам зэрэг албан ёсны байгууллагуудаас авах ажээ. 

Холбоотой мэдээ