Трамп коронавирусний тархалтын үед тусламж үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-19 13:06:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний тархалтын үед иргэдэд тусламж үзүүлэх хуулийн төсөлд лхагва гарагт гарын үсэг зурлаа гэж Цагаан ордон мэдээлжээ.


Өмнө нь хуулийн уг төслийг Конгрессын хоёр танхим хоёул баталсан юм. Энэхүү хуулийн хүрээнд коронавирусний халдвар дэгдсэний улмаас хохирсон сая сая америкчуудад тусламж үзүүлэх хэдэн арван тэрбум ам.долларыг улсын төсвөөс гаргана. Уг хууль нь хямралд хамгийн их өртсөн хүмүүст ажилгүйдлийн тэтгэмж зэрэг санхүүгийн тусламж үзүүлэн эдийн засгийн зарим хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэгджээ. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалгүй иргэн бүр коронавирусний шинжилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм.


АНУ-ын засаг захиргаа коронавурисний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор өмнө нь Конгрессоос 8.3 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ.


Холбоотой мэдээ