Их аварга Хакүхо, Какүрюү, Аойяма нар 11 даваатай башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-03-20 17:17:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкивакег Асанояамаг ошидаши мэхээр хаяж, 11 даваа, 2 унаатай болов.


Сумогийн ордондоо үзэгчгүй явагдаж байгаа Хару башёгийн 14 дэх өдрийн барилдааны өмнөх байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Аойяма /М-13/ нар 11 даваатай башёг хошуучилж явна. Энэ өдөр Какүрюү, Озэки Такакейшог давж 11 даваатай болсон бол Такакейшо 6 даваатай  байна.   


М
онгол сумочдоос Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/ учраа бөхөө унагаж 7 дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /4-9/, Азүмарюү С.Тодбилэг /5-8/ нар хоорондоо таарч Тамаваши цүкидаши мэхээр давлаа.

 


Холбоотой мэдээ