Хөвсгөл аймагт 114 хүн гэрийн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-20 22:04:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 114 хүн гэрийн тусгаарлалтад байна. Тэдгээр иргэдийн 34 нь Мөрөн суманд байгаа бөгөөд тандалт судалгаа эмчийн үзлэг хийж байна. Өнөөдрийн байдлаар  ажиглалтын тусгаарлалтад байгаа иргэдээс ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, Хөвсгөл аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус аймагт халдвар илэрсэн гэсэн  ор үндэслэлгүй цуурхал, худал мэдээлэл гарсан учраас иргэдийг зөв мэдээ мэдээллийг баталгаатай албаны эх сурвалжаас авч түгээхийг уриалж анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ