30 гаруй ахмад нэгдэж төрийн бус байгууллага байгуулав

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-23 14:45:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас гавьяаныхаа амралтад суусан ахмадууд нэгдэж “Ахмадын түшээ тулга” ТББ байгуулжээ.

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т 30-40 жил ажиллаж байсан 30 гаруй ахмад нэгдэж энэхүү төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Тэд нийгэмд үйлчлэхээс гадна тус газраас гавьяаныхаа амралтад суусан ахмадуудаа хөгжүүлэх, тусалж дэмжих зорилготой гэнэ. Энэхүү үйл ажиллагаагаа аймгийн ЗДТГ-тай хамтарч гүйцэтгэхээр төлөвлөгөө гарган 2020 оныхоо ажилд ороод байгаа аж.

Тус байгууллагын тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Нарантуяа сонгогдсон байна. Тэд хурлаа хийж, тэргүүлэгчдээ сонгон ажлаа эхлүүлсэн бөгөөд шинэ тамга, тэмдгээ хүлээж авсан эл өдрөө ийн хандив өгч буйдаа сэтгэл хангалуун байгаа гэв. Тус байгууллагын тэргүүн М.Нарантуяа:”Бид энэ саарал байшинд олон жил ажиллаж, зовлон жаргалыг нь мэдэхийн хувьд хэдүүлээ нэгдээд бага ч гэсэн тус дэм болъё гэж зорьж энэхүү ТББ-ыг байгууллаа. Бидний зүгээс аймгийн ЗДТГ-тай нягт холбоотой ажиллая гэж шийдсэн. Энэ байгууллагыг байгуулсны ач холбогдол нь бид заавал ЗДТГ-аар асуудлаа шийдүүлэх биш, өөрсдөө хуримтлалын сан байгуулж, асуудлаа шийдье. Тархай бутархай байсан ахмадууд нэгдэж нийлээд, нэг зорилготой, нэгдмэл байдлаар ажиллая гэж зорьсон” хэмээн ярилаа.

Мөн ахмадуудын зүгээс олон жил ажилласан, ихэвчлэн удирдах түвшний ажил эрхэлж байсан, туршлагатай гэдэг үүднээс дотроосоо зөвлөн туслах баг гарган залуучууддаа ажил мэргэжлийн зүгээс туслан зөвлөх ажээ. 

Холбоотой мэдээ