Сүрьеэгийн шинэ тохиолдол буурч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-03-24 11:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр өнөөдөр тохиож байна. 

Анх 1882 оны 3 дугаар сарын 24-ний өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусийг анх илрүүлжээ. Үүнээс хойш 100 жилийн дараа буюу 1982 оны  3 дугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарлажээ. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьчилан сэргийлэхийн зэрэгцээ сүрьеэгээр өвчилсөн иргэддээ урьдын адил анхаарч байна.

Манай улсад жилд сүрьеэгээр өвчилсөн 4 мянган тохиолдол бүртгэгддэг байна. Гэхдээ өвчлөлийн 85 хувийг бүрэн эмчилж эдгэрүүлдэг байна. Сүрьеэ нь агаар, дуслын замаар түргэн хугацаанд олон хүнд тархах эрсдэлтэй, нийгмийн халдварт өвчин юм. Тиймээс сүрьегийн үзлэг эмчилгээг ямар ч нөхцөлд тасалдуулахгүй гэж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны тасгаас мэдээлж байна. Сүрьеэтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны тасаг ДЭМБ болон АХБ-тай хамтран санхүүлж буй сүрьеэгээс урьдчилсан сэргийлэх, сургалт, сурталчилгааны олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. 


Сүүлийн үед иргэд амны хаалт байнга зүүж, ахуйн ариун цэврийг сайтар сахиж байгаа учир сүрьегийн шинэ тохиолдол буурч байгаа аж. Сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн үед иргэдийн хамгийн түрүү ханддаг газар нь өрхийн эмнэлэг аймаг, дүүргийн Сүрьеэгийн диспансер төвүүд юм. Манай улсад аймаг, дүүргийн Сүрьеэгийн диспансерийн нэг төвд жилд 100-200 тохиолдолд бүртгэгдэн хамрагдаж, 70-80 хүн эмчлүүлдэг байна.


Холбоотой мэдээ