ХӨСҮТ: Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 22 хүнээс халдвар илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-24 11:43:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 19-нд ирсэн 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 19-нд ирсэн 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн 24 хүнийг сонгон шинжлэхэд халдвар илрээгүй гэдгийг өмнө нь мэдээлсэн. Ингээд 46 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрөөс 200 гаруй хүний шинжилгээний сорьцыг авч шинжлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Энэ сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналтад байна. Шинжилгээний сорьц ХӨСҮТ-д ирж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ