Хоёр мянга гаруй иргэнийг тусгаарлан хянаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-24 13:53:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3325 хүнийг ажиглалтад авч тандалт хийжээ.

Үүнээс өнөөдрийн байдлаар 2 057 иргэнийг тусгаарлан ажиглаж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээлсэн юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхон аймагт 42, Баян-Өлгий аймагт 33, Сэлэнгэ аймагт 2 , Дархан-Уул аймагт 4, Дорнод аймагт 18 иргэнийг тусгаарлан ажиглалтад авчээ.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүнийг тусгаарлан хянаж байна. Энэ сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ. Мөн нийт 297 эмч, эмнэлгийн ажилтан иргэдтэй хамт тусгаарлагдан ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ