Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-24 14:35:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Калифорни муж улсын эрх баригчид “Tesla”, “SpaceX” компаниудыг эзэмшигч Илон Маскаас хиймэл амьсгалын 1200 гаруй аппарат хүлээн авлаа гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсом даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Илон Маск долоо хоногийн хугацаанд амьсгалын мянга гаруй аппарат бидэнд нийлүүлнэ гэж хэд хоногийн өмнө би та бүхэнд хэлж байсан. Тэгвэл эдгээр төхөөрөмжийг Лос-Анжелест хэдийнэ авчирсан. Энэ бол баатарлаг үйл юм” гэж Ньюсом хэлсэн байна.


Амьсгалын аппаратуудыг компаниудынх нь нэгд нь үйлдвэрлээгүй гэдгийг Илон Маск “Twitter” хуудсандаа тодруулсан байна. Түүний хэлснээр, тэрбээр Хятадын янз бүрийн үйлдвэрлэгчдээс 1255 төхөөрөмж худалдаж авсныхаа дараа АНУ-д авчирчээ.


Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 46 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 610 гаруй хүн нас барсан байна. Халдварын тохиолдлын 50 гаруй хувь нь Вашингтон, Калифорни болон Нью-Йорк муж улсад бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ