Нийт нутгийн 15 хувь цастай байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-03-25 15:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт нутгийн 15 хувь цастай байна. Увс аймагт цас их орсноор хаваржилт хүндэрч болзошгүй болжээ. Тус аймагт энэ хавар 1.4 сая орчим мал төллөхөөс 40 гаруй хувь нь төллөжээ. 

Аймгийн Өмнөговь, Өлзийт, Тариалан, Наранбулаг, Ховд сумын малчдын хаврын нүүдэл эхлээд байхад цас орж, хүчтэй цасан шуурга шуурсан нь хаваржилтад хүндээр нөлөөлж болзошгүй байдал үүсэв. Малчид цасан шуурганд төөрч байна. Энд 30 см зузаан цастай байна. Харин Ховд аймагт дулаарч байна. Энд төллөх малын 30 хувь төллөөд байна. 


Тус аймагт малчдад өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулан хүргэж байна. Ховд аймаг өвс тэжээлийн хангалттай нөөцтэй учир хаваржилт хүндэрч буй Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймагт нийлүүлж байна. 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ