Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-25 17:04:50

УХАНЬ. /Xinhua/. Шинэ коронавирусний халдварын тархалт хумигдсантай холбоотойгоор БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21046 ажилтан гэртээ харьлаа гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээлжээ.


Халдварын голомт байсан Ухань хотод эмнэлгийн 139 багийн 16558 ажилтан ажилласан хэвээр байгаа аж. Тус хотод шинээр байгуулсан 14 түр эмнэлэг, эмнэлгийн зориулалтаар ашигласан долоон байгууламжид ажиллаж байсан 41 багийн ажилтан энэ сарын 17-нд гэртээ харьсан юм.


“Хубэй мужаас явсан эмнэлгийн ажилтнуудын тоо энэ сарын эцэс гэхэд хамгийн өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байна” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй мэдээлжээ.


Хятад улсад мягмар гаргийн оройны байдлаар 81218 хүн халдвар авч, 3281 хүн нас барж, 73650 хүн эдгэрчээ. Сүүлийн өдрүүдэд гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо ихээхэн нэмэгдэж, сүүлийн мэдээллээр 474-т хүрсэн байна. 

Холбоотой мэдээ