Сайншанд, Замын-Үүдэд ариутгал халдваргүйтгэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-03-25 19:31:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ноос эхэлсэн Сайншанд, Замын-Үүд сумын нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол, гэр хорооллын айл ѳрхүүдийн муу усны нүх, жорлонг халдваргүйтгэх ажил өнөөдөр дууслаа.

Дээрх ажилд нийт 3409 өрхийн 102,270 м2 талбай муу усны нүх, жорлон, 64 аж ахуйн нэгж байгууллагын 32,000 м2 талбай авто зогсоол, нийтийн эзэмшлийн авто зам, 486 км зам буюу 3,402,000 м2 талбай, нийт 3,536,270 м2 талбайг зохих журмын дагуу нэгдүгээр үеийн ариутгал халдваргүйтгэлийг хийсэн аж.

Дээрх ажлыг шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Мал эмнэлгийн газар Сайншанд сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм. Харин гуравдугаар сарын 26-наас хоёрдугаар үеийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлэхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ