АНУ-д коронавирусний улмаас 14 сая хүн ажлын байраа алдаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-26 13:48:13

НЬЮ-ЙОРК. /CNN/. Коронавирусний тархалтын улмаас ирэх зун гэхэд АНУ-ын 14 сая иргэн ажлын байраа алдаж болзошгүй байна гэж Вашингтоны “Эдийн засгийн бодлогын хүрээлэн”-гийн шинжээчид таамаглажээ. 


Жижиглэн худалдаа, зочид буудал, үзвэр үйлчилгээний салбар коронавирусний тархалтыг зогсоохын тулд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээний улмаас хамгийн их хохирол амсана хэмээн шинжээчдийн таамаглалд дурдсан байна.


Невада, Монтана, Хавай муж улсуудад хамгийн олон хүн ажлын байраа алдаж магадгүй. Учир нь эдгээр муж улсад оршин суугчдын дийлэнх нь жижиглэн худалдаа эрхэлж, зочид буудал болон зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээний салбарт ажилладаг ажээ. 


АНУ-д коронавирусний халдварын 68 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 1032 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ