Банк, санхүүгийн байгууллагын удирдлагуудтай тусгайлан уулзалт хийхээр төлөвлөж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-28 12:17:07

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Онцгой нөхцөл байдал үүсээд байгаатай холбоотойгоор Дорнод аймаг дахь банк, санхүүгийн байгууллагуудын удирдлагатай тусгайлан уулзалт хийхээр төлөвлөж байна гэв.

Аймгийн ХХААГ, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс  жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа аж. Тэд юун түрүүнд ажлын байрны түрээс, дулаан, цахилгааны төлбөр, банк болон бусад санхүүгийн байгууллагуудын төлөлтийг хөнгөлөх, түр хугацаанд хойшлуулахад зохицуулалт хийж өгөхийг хүсчээ. Тиймээс банк санхүүгийн байгууллагуудын орон нутаг дахь удирдлагуудтай уулзахаас гадна “ДБЭХС” ТӨХК-тай санал солилцож, цахилгаан дулааны төлбөрийг хөнгөлөх асуудлаар ярилцан салбар яамдад хандаад байна гэлээ. 

Холбоотой мэдээ