Эрүүл мэндийн сайд нар цахимаар мэдээлэл солилцов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-03-27 23:13:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар өнөөдөр цахимаар хуралдаж, "COVID-19"-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл, туршлага солилцлоо.

Цахим хуралд манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцлоо.

Манай улсын төлөөлөгчид улс орныхоо талаар мэдээлэл өгөхийн сацуу ЭМЯ-наас өвчтнүүдийн ор хоног, эмнэлгээс гарах шалгуур, вакцин үйлдвэрлэгдэж нийлүүлэгдэх хугацааны талаарх шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг авлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.




Холбоотой мэдээ