Улаанбаатарт 4-6 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-09-24 09:23:13

Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, говийн бүс нугаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 4-6 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд