Замын-Үүдээр нэвтрэх тээврийн хэрэгслийг тухай бүр ариутган халдваргүйжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-03-29 22:54:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдалд улсын хилийг хаасан хэдий ч УОК-ын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Замын-Үүдийн авто замын боомтоор зохион байгуулалттайгаар татан авч байна. 


Тээвэрлэлтийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Замын-Үүд сум дахь салбарын автобусаар хийж, тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрэх бүрт ариутган халдваргүйжүүлж байна. 

Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин үзэж, "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч байна. 




Холбоотой мэдээ