Хандивын аян өрнөсөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-31 20:34:56

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-24-ний өдрүүдэд Увс аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч малчдын хаваржилт хүндхэн байгаатай холбогдуулан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооноос Аймгийн онцгой комисст 2,5 сая төгрөг хандивлалаа. Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж 500 мянган төгрөг, нийтдээ гурван сая төгрөг хандивласан байна.

Үүнээс гадна коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж Тэс сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хамт олон 580 мянган төгрөгийг 4 мянган амны хаалтны хамт, Увс аймгийн Залуу багш нарын холбооноос 500 мянган төгрөгийг тус тус өнөөдөр Аймгийн онцгой комисст хандивлажээ. 

Холбоотой мэдээ